Өвөрхангайнхан Д.Зоригтыг эсэргүүцнэ

Zorigt uvurhangain Монгол Улсын Их хурлын 2012 оны сонгуульд Өвөрхангайн аравдугаар тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчидийн дунд ихээхэн маргаан үүсч жил шахам шүүхийн байгууллагаар хэлэлцэгдсэн. Шүүхийн шийдвэр эцэслэн гарч МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг мөнгө тараасан хэргээр Сонгуулийн тухай хууль зөрсөн гэж үзсэн юм.

Иймээс АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүүг хоёр сарын өмнө тангараг өргүүлсэн бол өнгөрсөн долоо хоногт Д.Зоригт тангараг өргөлөө. МАН, АН дээрх тойргийн маргааны асуудлаар тохиролцож, Г.Батхүүгийн дараагаар С.Чинзоригийг тангараг өргүүлнэ гэж байсан ч Д.Зоригтыг хүч түрэн УИХ-д оруулж ирсэн гэж Өвөрхангайнхан үзэжбуй ажээ. Иймд өнөөдөр 12:00 цагт Өвөрхангай аймгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …