Сөүл хотын Намдэмүн дүүрэгт байх гадаадын иргэдэд зориулсан Севен казинод өнгөрсөн 21-ний үүрийн 03.00 цагт 173 сая вон хожсон азтан төржээ.
Тус казиногийн хувьд 3 тоо ижилсүүлэн азаа үзэх машин дээр 2014 он гарсаар анх удаагаа хамгийн их мөнгө хожиж буй азтан төрж буй нь энэ бөгөөд азтанаар Монгол эмэгтэй тодорчээ. Тэрээр Солонгос улсад жуулчны визээр ирээд байхдаа найзынхаа хамт анх удаагаа Севен казинод тоглохоор орж, ердөө л ганцхан удаа тоглон 3 тоо ижилсүүлж 173 сая вон хожин , хожлын мөнгөө бэлнээр авсан байна.
эх сурвалж: mglradio.com