“Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд таван сумын ойг цэвэрлэхээр болжээ

indexЗасгийн газраас баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Ерөө, Хүдэр зэрэг таван сумын ойг цэвэрлэхээр болжээ.

Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, хоёр тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1.5 тэрбум төгрөгийн шууд зардал гаргажээ.
Түймрийн ийм аюултай нөхцөл үүсгэдэг гол шалтгааны нэг нь ойн цэвэрлэгээг орхигдуулсантай холбоотой юм.
Тиймээс 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Д.Үүлэн
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …