Facebook сүлжээний удирдлагууд нас барагсдын хуудаст иргэдийг өөрчлөлт, засвар хийхийг хоригложээ. Өмнө нь тус компанийнхан хэн нэгэн хэрэглэгч нь нас барсны дараа зөвхөн ойр дотныхон болон найз нөхөд нь үзэхэд зориулж facebook хуудаст нь өөрчлөлт хийж, засдаг байсан аж. Харин одоо Facebook сүлжээний удирдлагууд хэрэглэгчийг нас барсны дараа хуудсыг нь засварлахаа больж, хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн гэнэ.
Сүлжээний блогт “Бид тухайн хүний сонголтыг хүндэтгэж үзнэ. Өмнө нь тухайн хүний хуудсыг найз нөхөд, төрөл төрөгсөд нь үздэг байсан бол тэр хэвээр үлдээсэн нь дээр гэж бодож байна” хэмээн бичжээ. Түүнчлэн сүлжээнд “A Look Back” нэртэй тусгай видео роликийг бүтээж, таалал төгссөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр шийдвэрлэсэн аж. Энэ роликийг Facebook сүлжээ 10 жилийн ойдоо зориулан бүтээж эхэлсэн юм байна.