Улаанбаатарт 14 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2014 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …