Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 40.5 мянга болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.6 мянган хүнээр буурсан байна. Харин нийгмийн даатгалд оны эхний таван сарын байдлаар 605.4 мянган хүн шимтгэл төлөгч даатгуулагчаар бүртгэгдсэний 394.6 мянга нь аж ахуйн нэгжийнх, 210.8 мянга нь төсөвт байгууллагынх байгаа аж.
Энэхүү судалгаанаас үзэхэд хувийн аж ахуйн нэгжид ажиллан нийгмийн даатгал төлж байгаа иргэд нийт даатгуулагчдын 65.2 хувийг эзэллэж байна. Өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад нийт даатгуулагчдын тоо 50.4 мянгаар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт тавдугаар сарын байдлаар 64.2 мянган иргэн хамрагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 10.4 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд олгогдсон тэтгэврийн хэмжээ 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ийнхүү нийгмийн халамжийн зардал өссөн нь 2013 оны эхний таван сарын байдлаар “Хүний хөгжил сан”-гаас хүүхдийн мөнгөнд 91.7, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй 4600 иргэнд нэг сая төгрөг бэлнээр олгоход 4.2 тэрбум төгрөг зарцуулсан нь ихээхэн нөлөөлжээ.
Эх сурвалж: