Виза мэдүүлэгчид 100 ам.доллар нэмж төлдөг болно

827c08be0e2d8f4coriginal-Удахгүй нээлтээ хийх гэж байгаа Британийн визаний мэдүүлэг хүлээн авах төвийн талаар яриагаа эхлэе. Ямар учраас шинээр виза хүлээн авах төв нээхээр болсон бэ? 

-Их Британийн Засгийн газар болон Их Британийн цагаачлалын албанаас олон улсын компанитай гэрээ байгуулж хамтарч ажиллахаар болж, ирэх гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийх гэж байна. Одоогийн Их Британийн виза хүлээн авах төв нь даваагаас пүрэв гаригт 09.00-11.00 цагийн хооронд буюу хоёрхон цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа шүү дээ. Харин шинээр нээгдэх төв нь одоогийн төвөөс илүү уртасгасан цагаар буюу даваа гаригаас баасан гаригт  09.00-15.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм. Ийнхүү виза хүлээн авах төв нээгдсэнээр иргэд тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлж байгаа. Үүнийг дагаад виз мэдүүлэгчдэд маш олон давуу тал бий болох юм.

-Нэмэлт төлбөр хэдэн төгрөг байх вэ?

-Виза мэдүүлэгчид нэмэлт төлбөр болгож 59 фунт стерлинг буюу 100 ам.долларыг төлнө. Ийнхүү нэмэлт төлбөр төлснөөр виза мэдүүлгээ орчуулаагүй иргэдийн материалыг орчуулж, хэвлэх зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн визаний хариу гарсны дараа тухайн иргэн гадаад паспортоо тухайн төвд өөрийн биеэр очиж чадахгүй бол шуудангаар таны бичиг баримтыг авах болно.

-Виза мэдүүлэхийг хүсэгчид хамгийн түрүүнд хаана хандах ёстой вэ?

-Их Бринтани улс руу зорчих иргэдээс визаний мэдүүлэг авахдаа дэлхий даяар мөрдөж байгаа нэг төрлийн журмыг мөрддөг. Виз мэдүүлэхдээ эхлээд визаний мэдүүлгээ цахим хэлбэрээр бөглөж визаний төлбөрөө төлөх шаардлагатай. Мөн шаардлагатай бичиг баримтыг цуглуулсны дараагаар өөрийн биеэр виза мэдүүлэх төвд ирж визагаа мэдүүлж байгаа. Иргэдэд зөвлөхөд хэрэв та виза амжилттай авъя гэж хүсч байгаа бол визаний мэдүүлгээ үнэнч шударгаар мэдүүлэх, өөртөө байгаа бичиг баримтаа л бүрдүүлэх хэрэгтэй. Хүмүүс нэмэлт бичиг баримтыг заавал бүрдүүлэх гэж оролддогоос болж хуурамчаар бичиг баримт бүрдүүлдэг.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлж виза мэдүүлсэн тохиолдолд тухайн иргэнд хариуцлага тооцдог уу?

-Чухал бичиг баримтыг хуурамчаар үйлдэж манай улсад орохыг завдсан тохиолдолд хуулийн дагуу Их Британи улсад арван жил хүртэлх хугацаагаар орох эрхийг хасдаг юм. Виза авахыг хүссэн Монгол Улсын иргэдийн 86 хувьд нь виза амжилттай гаргуулдаг.

-Виза мэдүүлэх гэж байгаа иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь бол ямар төрлийн виза мэдүүлж байгаагаа тодорхойлох, өөрөөр хэлбэл, ямар зорилгоор явьж байгаагаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Мөн тэрхүү зорилгоор явахын тулд санхүүгийн боломжтойгоо бүрэн батлах шаардлагатай. Эхний ээлжид эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд та виза авах эхний шалгуурыг давсан гэсэн үг.

-Визаний хариуг хэдэн хоногт гаргадаг вэ?

-Дэлхий даяар Их Британийн цагаачлалын албаны баримталдаг бодлогын дагуу бол дунджаар хэрэглэгчид ажлын 15 хоногт  визаний хариугаа авах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Гэхдээ манай Ази, Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа визаний хэлтсийнхэн шуурхай чанартай ажилладаг. 2013 эхний зургаан сарын байдлаар авч үзэхэд дунджаар ажлын 11 хоногт визаний шийдвэрийг гаргасан байна.

-Их Британи улсын визийг хэдэн жилийн хугацаатайгаар олгодог бэ?

-Зургаан сараас арван жилийн хугацаатай виза гаргаж байгаа. Олон удаа орж гарах эрхтэй жуулчны бизнес аяллын зургаан сарын хугацаатай визаний төлбөр 136 ам.доллар байдаг. Харин арван жилийн турш манай улсад орж гарах эрхтэй визийн төлбөр 1086 ам.доллар болдог.

Д.ЖАРГАЛ

index

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …