Увсын битүү зах энэ сарын 15-нд нээгдэнэ

зУвс аймагт шинээр баригдсан Битүү худалдааны төвийн түрээсийн асуудлаар аймгийн удирдлагууд захын бизнес эрхлэгчидтэй уулзаж санал солилцжээ. Битүү захын цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны зардал, давхар бүрт үйлчлэгч, харуул гэх мэт ажиллах хүчний зардал, 1м2 нь хэдэн төгрөг байхыг тооцох, худалдаа эрхлэгчдийг бүртгэж 3-р сарын 15 гэхэд битүү захад оруулах, түрээсийн үнийг төрөөс 35-40 хувь хөнгөлөх бодлого барьж байгаа аж.

Түүнчлэн зөвшөөрөлгүй баригдсан вагончик, саравчийг буулгаж авто машины зогсоол хийх бөгөөд худалдаа эрхлэгчид даатгалд хамрагдаж, лангууг давхар түрээслэх, зарахыг хориглож байгааг анхаарууллаа.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …