Шүлхий өвчиний тархалт их байгаатай холбогдуулан Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрвөн дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн нийт 12 цэгт хяналт шалгалтыг явуулж, 1234 тээврийн хэрэгсэл, 860 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 539 ширхэг сэрэмжлүүлэг тараажээ.
Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх дөрөвдүгээр зөрлөг, Яармагийн постуудад өнгөрсөн амрлатын өдрүүдэд орон нутгаас орж ирсэн нийт 1091 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, голомтын бус бүсээс 18 толгой адуу, 10 тн үхрийн мах, 18.3 тн хонины мах, 11.8 тн ямааны мах, 86400 ширхэг өндөг, 31 л сүүг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.