Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр олон нийтээс санал авч байна

 
Манай  Улсад жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байгааг статистик мэдээнээс харж болно. 1929 онд Монгол Улсын хэмжээнд 20 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 1931 онд 121, 1940 онд 928, 1960 онд  10’835, 2002 онд 103’805  тээврийн хэрэгсэлтэй болжээ. Харин 2013 онд 257,498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд 49 000 тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авчээ. НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон ч тээврийн хэрэгслийн энэхүү механик өсөлт нь замын хөдөлгөөний түгжрэлийг нэмэгдүүлсээр  байгаа юм. Тиймээс “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тээврийн хэрэгслийн механик өсөлттэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулын тулд шинээр ямар зохицуулалт хийх  нь зохистой талаар олон нийтээс санал авч эхэллээ. Нийслэлийн иргэн НЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn хаягаар орж санал асуулгад идэвхтэй оролцоно уу гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …