2014 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэнбайна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
|
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 875гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.