Оюутнуудыг 15 мянгаар цалинжуулж, нэгдүгээр эгнээнд зохицуулагч хийлгэнэ

Нийслэлийн засаг дарга нэгдүгээр эгнээг чөлөөлөх арга хэмжээг дэмжиж Нийслэлийн тээврийн газарт үүрэг болгосноор Автобусны эзэд, жолооч нарын холбооноос оюутнуудыг өдрийн 15 мянган төгрөгөө цалинжуулж нэгдүгээр эгнээнд зохицуулагч хийлгэхээр болжээ.

Уг төслийг хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн Бямба гарагт Механик инженерийн сургуулийн оюутнуудыг сургалтад хамруулсан байна. Эхний ээлжинд Нийслэлийн тээврийн газрын санхүүжилтээр ажлын 22 хоног, өдрийн долоон цаг хөдөлгөөн зохицуулаад 15 мянган төгрөг авах аж. Оюутнууд өөрсдөө л хичээлээ л зохицуулж чадвал хэдэн өдөр ч уг ажлыг хийж болох юм байна.

Албан бус зохицуулагчдыг Нийтийн тээврийн газраас санхүүжилт орсон даруйд ажиллуулж эхэлнэ гэж Автобусны эзэд, жолооч нарын холбооноос мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …