УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы завсарлагаанаар Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Тэрээр тойргийнхоо бүх хороонд 2 дугаар сарын 24-нөөс эхлэн 08.00-19.00 цагт тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдтэй уулзан өргөдөл, гомдлыг нь хүлээн авч байгаа юм.
Уулзалт 3 дугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Чингэлтэйчүүд дүүргийнхээ иргэдийн дуу хоолой, төлөөлөл болон Улсын Их Хуралд сонгогдсон төрийн түшээгээсээ намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаар болон гишүүний санаачлан ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар асууж тодруулахаас гадна хувийн хүсэлтээ ч уламжилсаар байгаа аж.
Тэрээр энэ хугацаанд хороодын Засаг дарга, ажилтнууд, иргэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, өрхийн болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн эмнэлгийн эмч,ажилтнууд, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Дашрамд дурдахад Г.Уянга гишүүний тойрогт ажиллах ажлын нарийвчилсан хуваарийг uyanga.parliament.mn сайтаас авах боломжтой.