Сум бүрт 200 мянган ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна

imagesБарилга хот байгуулалтын сайд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн талаар мягмар гарагт танилцуулга хийсэн. Хөтөлбөрийн хүрээнд сум бүрт  улсын төсвөөс таван тэрбум төгрөг зарцуулах бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслөөс сум бүрт 200 мянган ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Харин энэхүү санхүүжилтээр инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц барьж байгуулна гэж Барилга хот байгуулалтын сайд Б.Баярсайхан онцолсон. Нийт 100 хүртэлх суманд шинэчлэл хийхээс энэ онд багтааж 16 аймагт тус бүр нэг сумыг жишиг болгон хөгжүүлэх юм байна.

Харин сумдыг сонгохдоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо болон байршлын хувьд үйлчилгээ хүртэх боломжтой эсэхийг нь харгалзан үзэхээр болжээ. Үүнээс гадна салбарын сайдын хэлснээр “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг анх хэрэгжүүлж эхлэх үед нэг суманд 10 тэрбум төгрөг хуваарилсан хэдий ч “үргүй зардал өндөр байсан” гэх шалтгааны улмаас санхүүжилтийг хоёр дахин бууруулсан ажээ. Тиймээс хуваарилсан хөрөнгийг үр ашигтай зарцуулж, дэд бүтэц бий болгохын зэрэгцээ шилжилт хөдөлгөөнийг бууруулах тал дээр анхаарах хэрэгтэй гэж салбарын яамнаас онцолсон юм.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …