“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулахын төлөө” компанит ажил орон даяар эхэллээ

b9e8f70e434db637bigМонголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдрөөс “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулахын төлөө” сэдэвт компанит ажлыг орон даяар зарлаж байгаа аж. Энэ тухай мэдээллийг МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын зүгээс өглөө.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох асуудалд УИХ, Засгийн газар илүү их ач холбогдол өгөх шаардлагатай байгааг анхааруулж мөн ажил олгогчид хөдөлмөрийн харилцаанд аливаа зөрчил гаргалгүй ажиллахыг ажил олгогч эздэд уриалсан уриалгыг хүргүүлж байгаа аж.

Түүнчлэн холбоодын зүгээс салбар, салбарынхаа ажилчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд ажлын цагийг нь бууруулах зэрэгт анхаарал хандуулж ажиллах юм байна. Ажил олгогчдын зүгээс тавьж байгаа шаардлагын хүрээнд уртасгасан цагаар ажиллах тохиолдол түгээмэл болжээ. Энэ нь эргээд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөх, нөхөн үржихүйн зохистой үеийг алдах зэрэг сөрөг үр дагаврыг дагуулах болсон байна.
Тухайлбал,  авто замын салбарт ажиллагсад зуны улиралд өдөрт 14 цагаар ажилладаг байна. Мөн хөдөөд олон сараар ажилладаг нь гэр бүл салалтад сөрөг нөлөө үзүүлэх болсон тул энэ бүгдийг анхааралдаа авч эрх зүйн хүрээнд зохицуулалт хийж Ажил олгогчийн хүлээх хариуцлагад тодорхой асуудлыг тусгаж өгөхгүй бол гэр бүлийн үнэт зүйл алдагдах эрсдэлтэй байдалтай тулж буйг тэд онцоллоо. 

 Х.Индра och.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …