Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг МЗХ-оос Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрээс МЗХ маршрутаар хийх гэж байна

Bridge_Hawaii_2011Монголын Залуучууды Холбооны дэргэдэх Залуу Эмэйгтэйчүүд клуб Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 2014.03.08нд 11цагаас эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг МЗХ-оос Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрээс МЗХ маршрутаар хийх гэж байна.

Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөний тухай 2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэний 100 жилийн ой тохиосонтой холбогдуулан “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөн анх удаагаа зохион байгуулагдаж дэлхий дахинаа мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад улс орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж энх тайвныг уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж тайван жагсаал зохион байгуулаад дөрөв дэх жилдээ учран золгож байна.

Энэ хугацаанд дэлхийн 70 гаруй оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна. Манай улсад энэхүү үйл ажиллагаа өмнө нь зохион байгуулагдаж байгаагүйн байна. 

Л.АМАР

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …