Ховдын шар төмс, тарвас үндэсний тохирлын гэрчилгээтэй болжээ

Ховд аймгийн нэрийн хуудас болсон шар төмс, тарвас албан ёсоор үндэсний тохирлын гэрчилгээтэй боллоо.

Нутгийн брэнд болсон Ховдын шар төмс импала, витара, санте, астила, солист гэсэн 5 сортоор, тарвас Буянт-1, Стокс-647 гэсэн 2 сортоор MNS 0258:2006, MNS 0281:1982 гэсэн шаардлагуудыг хангасан учраас Стандартчилал хэмжилзүйн газраас 3 жилийн хугацаатай Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх гэрчилгээг олгосон байна.

826

Аймгийн Засаг дарга өнөөдөр энэхүү тохирлын гэрчилгээг аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дарга Д.Мурат, Ховд аймгийн усалгаатай тариалан эрхлэгчдийн холбооны дарга н.Санжмятав нарт гардуулан өглөө.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …