Согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилгээ эрхэлдэг 5078 газар байна

орр21 аймаг болон нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна.Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн 6 үйлдвэр/,согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилгээ эрхэлдэг 5078 газрууд, 127 эм ханган нийлүүлэх байгууллага, 260 нийтийн үйлчилгээтэй эмийн сан, 19 эмийн үйлдвэр, 81 эмнэлэг, эрүүл мэндийн төв, 7 аймгийн эрүүл мэндийн газар төлөвлөгөөт бус хяналт шалгалтанд хамрагдсан.

Шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд, худалдааны байгууллагуудад худалдаалагдаж байгаа 21 нэрийн архи, согтууруулах ундаа нь  хаяг шошгын зөрчилтэй байгаа нь /орц найрлага, гаж нөлөө, хориглох заалт, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, нөхцөл, санамж,эрүүл мэндийн анхааруулгагүй, үйлдвэрийн хаяг, хэрэглэх арга, савлалтын хэмжээ, цувралын дугаар, нөхцөл зэргийг тэмдэглээгүй /”Шинэ эхлэл”, “Хээр адуу”, “Морьт хангай”, “Тэргүүн трейд”, “Хярын нуур” зэрэг үйлдвэрүүд/ нь“Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтонд тавих ерөнхий шаардлага MNS CAC 1:2007, ” Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2009-стандарт, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12  дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.

Хяналт шалгалтын явцад хаяг шошгын зөрчилтэй 12266 ш архийг битүүмжилж, “Их монгол”, “Буудай” гэх мэт 21 нэр төрлийн архинаас 151 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй ААНБ-ууд, эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, 20 аж ахуйн нэгжид 54 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн 151 дээжийг шинжилгээнд хамруулан, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, 8 шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …