Монгол Улсын хэмжээгээр арьс, ширний үйлдвэрийн салбарт том, жижиг нийлсэн 35 боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.Жилд бод, бог малын нийт 10,3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25,8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулдаг. Үлдсэн 74,2 хувь нь түүхий болон анхан шатны боловруулалт хийгдсэн байдлаар БНХАУ руу экспортлогдож байна. Тиймээс Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Багануур дүүрэгт байгуулагдах үйлдвэр технологийн паркд “Арьс ширний үйлдвэрийн цогцолбор”-ыг байгуулах чиглэлээр судалгаа хийх хамтран ажиллахаар энэ сарын 09-нд ҮХААЯ-ны холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа. Энэхүү цогцолборыг бий болгосноор 7000-12000 хүний ажлын байр шинээр бий болж, түүнийг дагасан 35,000 хүний төвлөрөл бий болж дүүргийн эдийн засаг өнөөгийн төвшнөөс 9 дахин нэмэгдэх тооцоотой байгаа юм. “Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулахдаа өндөр технологи ашиглан байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ оноос эхлэн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэн 2016 он гэхэд ашиглалтад оруулахаар зорьж байна. Тийм ч учраас дүүрэгт ажилласан баг болон дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нар, ӨГХА-ын дарга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн холбогдох албаныхан уулзалт ярилцлага өрнүүлж, үйлдвэр технологийн паркийн аль хэсэгт арьс ширний үйллдвэрийн цогцолборыг байгуулах талаар газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү уулзлат судалгааны үр дүнг ҮХАА-ны сайд Х.Баттулгад танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар оруулснаар асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэх юм. Энэ хүрээнд Багануур дүүргээс яам, судалгааны багтай хамтран ажиллах ажлын хэсгийг томилохоор болсон байна.
Санал болгох мэдээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …