Зүүн гурван аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас өнгөрөгч хоёрдугаар сарын байдлаар 3011 толгой мал, галзуу өвчнөөр 186 толгой мал хорогдсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Шүлхий өвчний улмаас учирсан хохирлын хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгааг Улсын онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдсэн юм. Харин галзуу өвчний улмаас өнгөрөгч хоёрдугаар сарын байдлаар 28.4 сая төгрөгийн хохирол учраад байгааг статистикчид мэдээллээ.
А.АМАР