Цахилгааны механик саатал гаргахгүй байхыг анхааруулж байна

p17srou43i15p518r23el1rs219od1 Нийслэлийн хэмжээнд барилгын болон инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь цахилгаан шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал их байгаа талаар манай компани баримттайгаар хэд хэдэн удаа олон нийтэд мэдээлсэн билээ.

Ийнхүү мэдээлэл сануулга хийсээр байтал энэ сарын 10-ны орой “Засагт хаан” ХХК ХУД-ийн 3-р хороо, “Маршал таун” хотхоны урд хэсэгт барилга угсралтын ажил гүйцэтгэж байхдаа ЦДҮС ТӨХК-ийн эзэмшлийн 110 кВ-ын агаарын шугамыг механизмаар шүргэснээс цахилгаан сүлжээнд томоохон гэмтэл гарч, хотын тал хэсэг цахилгаангүй болсон. Мөн Зуунмод, Гоодойн зусланд иргэдийн хувийн эзэмшлийн цахилгааны шугам тоноглол төмөр бетон хөлгүй, намгийн хамгаалалтгүй зэрэг наад захын ашиглалтын шаардлага хангаагүйгээс мал, амьтан осолдсон ноцтой зөрчил удаа дараа гарлаа.

Ерөнхийлөгчийн сонгууль, Үндэсний их баяр наадам зэрэг улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд болох гэж байгаатай холбогдуулан цахилгааны тасралт гаргахгүй байх үүднээс газар шорооны болон агаарын шугамын ойролцоо ажил гүйцэтгэхдээ хууль дүрмийн дагуу тус компанид заавал мэдэгдэн зөвлөгөө авч ажиллахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна. Мөн хувийн дэд станц, шугам тоноглолын аюулгүй ажиллагааг хангаж, тодорхой хугацаанд тогтмол засвар үйлчилгээ хийлгэж байхыг сануулъя гэж Улаанбаатар Шугам Сүлжээ ХК-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …