Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал Туул, Тэрэлжийн бэлчирт болно

Нийслэлийн Удирдлагын зөвлөлйийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолбор байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдах юм.

Учир нь, Ус сувгийн удирдах газар хоногт 160 мянган шоометр усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээж байгаа ч 2020 онд Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос 4-5 дахин нэмэгдэх тооцоо байдаг.
Мөн Ус сувгийн удирдах газраас өгч байгаа мэдээллээр дулааны, цахилгаан станцууд хоногт 61 мянган шоометр, гэр хороолол, зуслан, үйлдвэрүүд, хувийн гүний худгууд 78 мянган шоометр усыг олборлож байгаа юм байна.

Ингэхээр нийслэлчүүд хоногт нийтдээ 299 мянган шоометр усыг хэрэглэдэг гэсэн үг. Харин хүн амын тоо нэмэгдэж, хот хөгжихийн хирээр гүний цэвэр усны нөөц багасаж, 2030 он гэхэд нийслэлчүүдийн хэрэглэх цэвэр усны хэрэгцээ 510,7 шоо метр болох хандлагатай байна гэж судлаачид үзэж байна. Тиймээс хүн амын хамгийн чухал хэрэгцээ болсон цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх шинэ шийдлийг нийслэлийн удирдлагууд эрэлхийлж, гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаа, зураг төсөв, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …