Сүүлийн хориод жилд эмэгтэйчүүдийн бэлгийн хавьтагчдын тоо хоёр дахин өссөн хэмээн Английн судлаачид баталжээ. Хэдийгээр сексийн хувьсгал аль тэртээх 1960 онд болоод өнгөрсөн ч эмэгтэйчүүд бэлгийн амьдралын эрх чөлөөг улам бүр мэдрэх болж. 16-44 насны хоорондын эмэгтэй хүн 1991 онд 3.7 хүнтэй хавьтсан байдаг бол 1990 онд энэ тоо 6.5 болж өссөн байна. Харин одоо үед эмэгтэй хүн 16-44 насандаа 7.7 хүнтэй байнгийн бэлгийн харьцаатай байдаг гэнэ. Үүнд тохиолдлын бэлгийн хамтрагчийг оруулаагүй ажээ.
Д.Амар