УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг нутаг усныхандаа зориулсан хуулийн төсөл өргөн барилаа гэх шvvмжлэл гарснаас болж тvvнийг зарим хvмvvс солиорсон байна гэх онош тавих болжээ.
Тухайлбал улстөрчдийн ярьж буйгаар “Уламжлагдан ирсэн Монгол бөхийн цолны асуудал Р.Гончигдоржийн хийх ажил уг нь биш. Баяр наадамд зориулсан хууль гэсэн сайхан нэрээр л толгой холбогдож байгаа болохоос УИХ-ын дэд даргад ямар ч хvртээлгvй.
Уг хуулийн төсөлд улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал vзvvр тvрvvний барилдааны өмнө тvvнд аварга цол, улмаар 10 давж тvрvvлбэл улсын аварга цол олгох, тvvнчлэн улсын баяр наадамд найм давж, гурван удаа vзvvрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж vзvvрлэсэн бол аварга цол олгохоор заасан.
Харин 2003 оноос хойш бий болсон улсын далай аварга цолыг олгохгvй байхаар тусгасан байгаа юм.
Энэ хууль батлагдвал цөөн тооны хvний цол өөрчлөгдөнө.
Ямартаа л, бөх сонирхогчид Р.Гончигдорж гишvvн нутгийн дvvдээ зориулсан хуулийн төсөл боловсруулчихсан батлуулах гэж нөхдөө хахуульдаж явна гэх мессеж тархаж байх вэ дээ” гэж байв.
Зэгсэн туршлагатай улстөрч ийм зvйл хийж байгаад дээр дооргvй ам муутай байна лээ.
13. Америкийн нэрт жүжигчин, дуучин Селена Гомес хэд хоногийн өмнө нэлээн дажгүйлэг залуутай хамт явж байжээ. Тэр залуу мэдээж Жастин Бибер байсангүй. Селена тэр хоёр үүрд хагацсан билээ. Гэхдээ энэ залуу залуу одын шинэ хайр дурлал биш харин түүний эртний анд нөхөр байсан аж. Тэр залуугийн нэр Дэвид Хенри юм. Тэд хамтдаа хүүхдийн “Уэйверлигийн шидтэнүүд” олон ангит кинонд тогложээ. Хенри уг киноны Жастин Руссогийн дүрийг бүтээсэн гэнэ. Эртний андууд Холливудын “Кабуки” зоогийн газар найрсгаар үдийн зоог барьжээ. Өнөөг хүртэл Хенри Селенагийн найзад тооцогдож ирсэн. Тэгвэл одоо дотно харьцаа үүсгэсэн бололтой.
14. Амралтын өдрүүдэд ҮХААЯ-наас нөөцийн махны үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Нөөцийн махны худалдаа Баянголд “Хороолол” зах, “Орхон” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүр, “Тэнгэр” худалдааны төв, Хан-Уул дүүргийн Яармагийн эцсийн буудал, “Мишээл экспо” худалдааны төв. Сонгинохайрханд Баянхошууны эцсийн буудал, Цамбагаравын “Макс”. Сүхбаатарт “Бүрд” худалдааны төвд тус тус болно. Тус худалдаа 11.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх аж.
15. 2013 он гарахаас өмнөхөн Архангай аймгийн Засаг, даргаар томилогдсон залуухан дарга Д.Бат-Эрдэнэ Улаанбаатарт ирчихсэн яваатай нь таарч аймаг орон нутгийнх нь сонин сайхнаас сонирхож багахан яриа авснаа хvргэж байна.
-Таныг Засаг дарга нараас хамгийн залуухан нь гэж сонссон. Ямар мэргэ¬жилтэй вэ. Архангайн уугуул хvн vv?
-Арын сайхан хангайн унаган хvvхэд. 1978-1988 онуудад Батцэнгэл, Цэцэрлэг сумын 10 жилийн сургуулийг төгсөөд МУБИС-ийн математикийн ангид орж суралцаад 1993 онд мате¬ма-тикийн багш мэргэжлээр төгссөн. Ажлын тухайд 1993-2007 онд аймгийн¬¬хаа багшийн коллежийн багшаас за¬хирлыг нь хvртэл хийж vзлээ. Харин 2008 онд Архангай аймгийн АН-ын даргаар томилогдож өнөөдрийг хvртэл улстөрийн алба хашиж явна.
-Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар танай аймгийн АН vнэмлэхгvй ялалт байгуулснаар өөр өрсөлдөгчгvй ша¬хам Засаг даргаар томилогдсон гэсэн. Айм¬гийн ИТХ-ын хэдэн мандатыг АН-ын төлөөлөл авсан бэ?
-Аймгийн ИТХ 27 мандаттайгаас АН 20 суудал, МАН зургаа, “Шударга ёс” эвсэл нэг суудал авсан. Манай аймгийн хувьд ИТХ-ын гишvvд намчирхаж элдэв асуудалд туйлшрах асуу¬дал харьцангуй багатай.
Бидний барьж байгаа гол бодлого бол иргэдээ сонсож, тэдний идэвхтэй орол¬цоотойгоор vлдэж байгаа гурван жилд аймар, орон нутагтаа дорвитой бvтээн байгуулалтын ажил хийхээр эхнээсээ ажлаа шуурхайлаад явж байна. Томоохноос нь дурьдвал аймгийн төвд хуримын ордон, барьж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил жигдэрч байна.
Мөн аялал жуулчлалыг нутгийнхаа брэнд бvтээгдэхvvн болгохоор ССАЖ-ын яамтай гэрээ байгуулан ажилдаа ороод явж байна. Тvvнчлэн байгаль хамгаалах экологийн тэнцвэртэй байд¬лыг хадгалахыг эн тэргvvнд чухавч¬лан vзэж Архангай аймгийн ногоон хөгжлийн зорилтыг тодорхойлоод байна.
-Таныг аймгийнхаа иргэдтэй олон удаа уулзалт ярилцлага хийдэг ихээ¬хэн нээлттэй Засаг дарга гэх юм билээ. Архангай аймгийг ойрын гурван жилд хөгжvvлэх тактик, төлөвлөгөөгөө мат嬬матикийн багш хэрхэн бодож, хэ¬рэгжvvлэхээс нутаг орондоо таны нэр сайнаар дурсагдах учиртай. Энэ талаар юу бодож явна?
-Гэр бvлийн маань хvн бас л ма¬тематикийн багш мэргэжилтэй бо¬лохоор аймаг орон нутагтаа хэрэгжvvлэх ажил төрлийнхөө талаар санаа оноогоо ху¬ваалцахад амар байдаг юм.
Нөгөө талаар манай ИТХ-ын дарга Ч.Мөнхбат гээд “Хасу холдинг” компанийн захирал байсан бизнес сэтгэлгээ сайтай, аливаа ажлын ард нь гарч сурсан даргатай гар нийлэн ажиллахад урамтай байна. Бvгдээрээ л арын сайхан хангайн унаган хvvхдvvд болохоор гурван жилийн дараа Архан¬гай аймгаа хэний ч нvдэнд нvvр улайхааргvй бvтээн байгуулалт хийгдсэн байхын төлөө хичээж, мэрийж л явна.
-Аймаг орон нутгийнхаа талаар танилцуулна уу?
-За Архангай аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 99 багтай. Өнөөдрийн байдлаар 94 мянга орчим ир¬гэдтэйгээс нийт хvн амын 34.4 хувийг 0-16 хvртэлх насны хvvхэд, 33.9 хувийг 16-35 хvртэлх насны залуучууд,5.6 хувийг 60 дээш насны ахмадууд эзэлж байна.
Аймгийн хувьд ашигт малтмал, газрын ховор металлын арвин баян нөөцтэй. Тамирийн голд төмрийн хvдэр, Суман голын савд галт уулын чулуулаг, vнэт чулууны баялаг нөөцтэй. Аймгийн хэмжээнд 2.6 сая тоо толгой малтайгаас vхрийн тоогоор улсдаа тэргvvлдэг.
-Архангай аймаг хэзээнээсээ эмийн ургамал, vнэт ховор ургамлын баялаг ихтэй. Харин сvvлийн vед зарим нэг нэн ховор ургамалын төрөл зvйл ихээхэн устан алга болж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Аймаг орон нутгийн зvгээс энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Манай аймагт 1700-гаад төрөл зvй¬лийн ургамал ургадагаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрvv, бамбай, төллvvр, өргөст сарнай, ванжингарав, юмдvvжин, хунчир, хөх дэгд, ягаан сэрдэг зэрэг vнэт ховор эмийн ургамалтай.
Харин сvvлийн жилvvдэд олз ашиг хайсан өөр аймгийн иргэд Архангайн нэрийн хуудас болсон ховор эмийн ургамлыг ихээр сvйтгэж байгаад ИТХ, Засаг даргын Тамгын газрын зvгээс асуудлыг удаа дараа БОНХ-д хандаж тавиад байгаа.
Нөгөө талаар байгаль орчны гэрээт хамгаалагчдын орон тоог баталж ховор ургамлын тархацтай газарт ажиллуулж эхлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байгаа.
-Байгаль орчны яамнаас жил бvр гадаадын анчдад агнуулах аргаль, янгир, буга, бодон гахайн тоо толгойг тогтоож өгдөг. Танай аймаг энэ жил хичнээн тооны ховор ан амьтдыг гадаадын анчдад агнуулах гэрээ хийсэн бэ?
-Энэ жилийн хувьд гадны анчдаар агнуулах амьтдын гэрээ хэлцэл яригдаагvй. Урьд нь аргаль, янгир, бодон гахай агнуулдаг байсан юм билээ. Аймгийн зvгээс хойшид ховор ан амьдтаа аль болох тоо толгойг нь өсгөх бодлого барина.
-Таныг урьд нь хувийн хэвшилд ажиллаж байгаагvй нэр цэвэр улстөрч гэж нутгийн чинь иргэд ихээхэн итгэл хvлээлгэж байгаа сурагтай. Ер нь танд хувьчилж авсан газар ч юм уу томоохон vл хөдлөх хөрөнгө бий юу?
-Надад одоо амьдарч байгаа орон сууцнаас өөр vл хөдлөх хөрөнгө, газрын лиценз vнэт эдлэл хогшил байхгvй. Төрд зvтгэж байгаа улстөрийн албан хаагч ямар нэг бохир бизнес ч юм уу авилга, хээл хахуулиас хол явах ёстой гэдэг зарчим дээр хатуу зогсдог. Бvхэл бvтэн аймгийн Засаг дарга хvн өчvvхэн төдий ч хазгай гишгэх эргvй гэж л бодож зvтгэж явна.
-Уучлаарай таны өмнөх Засаг дарга Ё.Баатарбилэгийг авлигын хэргээр албадан саатуулаад байгаа. АТГ-аас тvvнд албан тушаалаа урвуулан ашиг¬ласан, авлига авсан хэргээр Эрvvгийн хэрэгт буруутган шалгаж байгаа. Та энэ талаар ямар бодолтой явна?
-Vнэхээр авлига авсан, албан ту¬¬шаалаа урвуулан ашигласан нь нотлогдох юм бол зохих шийтгэлээ хv¬лээх л ёстой. Харин улстөрийн албан тушаалтныг хийж байсан ажилтай нь холбогдуулан хэлмэгдvvлдэг явдал байж таарахгvй гэж бодож байна.
Ямартай ч Архангай аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан Ё.Баатарбилэг даргын хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, МАН-ын томоохон зvтгэлтэн Т.Бадамжунай на¬рын ойр дотны итгэлтэй хvн гэдгийг нь сонсож байсан. Одоогоор Зvvнхараагийн колонид хоригдож байгаа гэдгийг нь дуулсан. Хууль, Шvvхийн шатанд vнэн мөн нь тогтоогдох байлгvй дээ. Архангай аймгийн хувьд авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг бvх шатанд арилгахын тулд тууштай тэмцэл явуулна. Төрийн албыг авилга авдаг, хvнд сурталаас салгахын төлөө эхний ажлууд хийгдэж эхэлсэн. Ерөнхийдөө шинэчлэл, өөрчлөлт газар сайгvй хийг¬дэж байгаа гэж ойлгож болно.