Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын А/164 дүгээр захирамжаар баталлаа. Тус зөвлөлийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ахлах юм. Орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай зохих хууль, журмын дагуу гэрээ байгуулан ажиллах бөгөөд ”Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, “Эгэл мөр” төрийн бус байгууллага, “Эрчүүд, гэр бүл” төрийн бус байгууллага, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар болжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …