Метро барих ажил ирэх сард эхэлнэ

index“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Хотын дарга оролцлоо. Тэрээр энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан юм. Энэ жил хот байгуулалт, дэд бүтцийн салбар 95 сая, нийгмийн салбар  48 сая, авто замын салбарт 39 сая, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ, тохижилт ногоон байгууламж чиглэлд хөрөнгө оруулан бүтээн байгуулалт хийх юм байна.

Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, гэр хорооллын дахин төлөвлөлт, Улаанбаатар метро төсөл, “Ухаалаг Улаанбаатар” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд бүтээн байгуулалт өрнүүлэх юм байна.  Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай, гурван үе шаттай гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг  энэ онд эхлүүлэх гэнэ.

Эхний ээлжинд  Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулахад зориулж энэ онд нийслэлийн төсөвт 16.6 тэрбумтөгрөг тусгасан бол дараагийн ээлж нь  Хайлааст, Чингэлтэй дэд төв/2016-2020/, Амгалан, Улиастай дэд төв хөтөлбөр /2018-2024/-ийг  тус тус хэрэгжүүлэх гэнэ. Эдгээрт АХБ-ны зээл 224 сая ам.доллар,  Монгол Улсын Засгийн газар 96 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.  Мөн нийслэлийг метротой болгох ажил энэ дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр 160 мянга орчим ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоог нийслэлийн удирдлагууд гаргаад байгаа юм.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ …