Нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр боловсруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай”  А/160 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх  хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана. Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх  хөтөлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 20-ны дотор боловсруулж, Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …