Монгол Улсын дипломат болон энгийн паспорт бүхий иргэд Польш болон Турк улсуудад визгүй зорчих боломжтой боллоо. Засгийн газраас дээрх орнуудын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дагуу визний нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр ийнхүү шийдэлд хүрчээ.
Визний хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 4-нөөс үйлчилж эхлэх бөгөөд хоёр улсын иргэд тус тусын газар нутагт 90 хүртэлх хоногоор зорчих боломжтой болж байна. Манай улсын иргэд БНХАУ, БНАСАУ, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин, Куба, Киркиз зэрэг 16 улсад визгүй зорчдог юм.
Д.Амар