Зорилтод бүлгийн эмэгтэйчүүдийн гар урлалын үзэсгэлэн худалдаа болно

Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Бүсгүйн Урлан” 2014 үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахаар боллоо. Энэхүү үзэсгэлэнд нийслэлийн зургаан  дүүргийн  30 гаруй эмэгтэйчүүд өөрсдийн урласан бүтээлүүдээрээ оролцох юм.  “БҮСГҮЙН УРЛАН 2014” үзэгслэн худалдаа 2014 оны 03-р сарын 20-ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд 1100-1700 цагийн хооронд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …