Өөрийгөө 201 сая ам.доллараар даатгажээ

 АНУ-ын “Silicon Valley” буюу Цахиурт хөндийн нэгэн тэрбумтан өөрийгөө 201 сая ам.доллараар даат­гасан байна. Тэрбумтны нэрийг нууцалж байгаа бөгөөд 19 даатгалын ком­пани түүний даатгалыг хий­хээр долоон сарын ху­га­цаанд ажилласан гэдэг мэдээлэл тодорхой болсон аж.

Учир нь даатгалын нэг компани тийм их хэм­жээний мөнгөн даатгал хийхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Гиннесийн амжилтын номд энэхүү даатгалын хэмжээг бүртгэхийн тулд гурван сарын турш няг­талж үзжээ.

Даатгалаа ингэж их мөнгөөр хийлгэж бай­гаа нь тэрбумтныг нас барс­ны дараа түүний зал­гамж­лагчид хөрөнгөө авахын тулд 45 хувийн татвар төлөхгүй  байхтай холбоотой гэнэ.

Өмнө нь 1990 онд Холливудын магнат Дэ­вид Геффен 100 саяар даат­­гуулж байсан нь дээд ам­жилтад бүртгэгдэж байсан юм.

эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …