Хүзүүний ясны шохойжилт толгой өвдөх бас нэг шалтгаан болдог

db14bf1f5b09863fbig28 настай, Жоны толгой нь таллаж өвдөн, мөн толгой нь эргэн өвддөг байсан бөгөөд сүүлийн үед улам ихээр өвддөг болсноор эмнэлэгт үзүүлжээ. Эмч түүнд мэдрэлийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу тэрээр холбогдох шинжилгээ өгч, хариуг сонсоход хүзүүнд өөрчлөлт орсноос толгой өвддөг “Хүзүүний шохойжилтийн үүдэлтэй толгой өвдөлт” гэж оношилжээ. Бодсоноос ч илүү олон хүн Жон шиг хүзүүндээ өөрчлөлт орсноос үүдэлтэйгээр толгой нь өвддөг байна. Ялангуяа ухаалаг гар утаснаас гараа салгахаас мэдэхгүй залуучууд ихээр өвдөх нь ихсэх хандлагатай байгаа аж.

“Хүзүүний шохойжилтийн үүдэлтэй толгой өвдөлт” нь хүзүүний яснаас болж толгой өвдөхийг хэлнэ.  2-3 хүзүүний ясны мэдрэлээс үүсдэг төвөнхийн мэдрэлийн өвчин үүсдэгтэй холбоотой гэдэг учир ерөнхийдөө төвөнхийн нэг талаас толгой өвдөлт эхэлдэг.

Үүнийг баталж болох шинж тэмдгүүд бол толгой таллаж өвдөх, толгой өвддөг хэсгийн нүд өвдөх, хараа муудах, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, ой тогтоомж муудах, хүзүү мөрөөр өвдөх, гар хөл бадайрах зэргүүд юм.

БНСУ-ын Чүнг-Анг Их сургуулийн Эмнэлгийн Мэдрэлийн тасгийн доктор профессор Паг Сөн Вон багш: “Янз бүрийн бүх шинжүүд нэгэн зэрэг гарч илэрдэг тул өвчтөн болон эмч нар ихэд гайхаж сандрах нь олон байдаг. Гэтэл олон хүн энэ өвчнөөр өвчилсөн байдаг” гэж хэлж байна. Мөн “Юнсан эмнэлгийн Мэдрэлийн тасгийн статистик судалгаанаас үзэхэд толгой өвчнөөр өвчилсөн өвчтний 10% орчим нь “хүзүүний шохойжилтын улмаас үүдэлтэй толгой өвдөлт” гэж оношлогддог элбэг тохиодог өвчин юм” гэж нэмж хэлжээ.

Хүзүүний ясны толгой өвдөлтийн шалтгаан нь хүзүүний ясны үе мөчинд ачаалал өгснөөс болж эргэн тойрны мэдрэл нь цочролд орж өвдөлт үүсгэдэг нь элбэг байдаг бөгөөд ууц нурууны бүсэлхийн шохойжилттой байдгаас толгой өвдөж болдог. Үүнээс гадна хамгийн гол шалтгаан нь бие сульдах, хөдөлгөөн бага байх зэргээс болж үүссэн сээр нурууны ойролцоох булчин сулрах, хүзүүний үе мөчинд даралт өгснөөр үүсэж болдог.

Хэрвээ янз бүрийн шинж тэмдгээс гадна хүзүүний яс болон төвөнхөнд даралт мэдэгдвэл  хүзүүний ясны шохойжилтын толгой өвдөлт гэж үзээд шинжилгээнд хамрагдан баттай мэдэх хэрэгтэй. Хүзүүний шохойжилтын толгой өвдөлтийг тохирох эмийг хэрэглэн өвдөлтийг багасгах боломжтой бөгөөд өвчтний 70-80% нь эмийн эмчилгээгээр эдгээж байна. “Энэхүү эмчилгээ нь харьцангуй хялбар байдаг ч хэт их ядрах, булчин сулрах зэрэг  шалтгаан байдаг тул өвчин дахин давтах магадлалтай байдаг. Ийнхүү энэ өвчний эмчилгээ хийлгэсэн өвчтөнгүүд байнгын тогтмол хөдөлгөөн, сайн унтаж амрах зэрэг бие сайжруулах тал дээр анхаарах нь чухал” гэдгийг эмч нар зөвлөж байна.

Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …