“McDonald`s”-ын ажилчид 500 мянган ам.долларын нөхөн төлбөр авна

лого Олон улсын “McDonald`s” корпорацийн АНУ-ын Нью-Йорк дахь салбарыг эзэмшигч Роберт Сиснерос түргэн хоолны газрын ажилт­нуудын эрхийг хохи­роосон тул нөхөн төлбөр хийхийг зөвшөөрсөн байна. Түргэн хоолны газрын ажилтнууд ажлын хувцсыг нь угаалгад өгөх зардлыг компаниас төсөвлөөгүй та­лаар Нью-Йорк хотын шүүхэд нэ­хэмжлэл гаргасан аж.

Ажилтнууд өөрсдөө хувц­саа угаах болсон нь тэд­ний цалингийн хэмжээнд нөлөөлж, цалин нь АНУ-ын хуульд заасан хэмжээнээс бага болсныг шүүхээс тог­тоожээ.

Хуулиар нэг цагт ажил­лах хамгийн бага цалинг 7.25 ам.доллар гэж заасан байдаг. Тиймээс эрх нь зөр­чигдсөн 1600 ажилтан 500 мянган ам.долларын нөхөн төлбөрийг хуваан авах гэнэ. Үүнээс өмнө Калифорни, Мичиган му­жуудын “Mc­Donald`s”-ын ажилтнууд шүү­хэд зарга мэдүүлсэн аж.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …