2014 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.