Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжүүлж байна. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж гол, ус руу явуулахгүй байх, үерийн далан дээр буухгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагаас үерийн аюултай бүсээс яаралтай нүүх мэдэгдлийг хүлээн авсан даруйд нүүх, эргээсээ халих магадлалтай томоохон гол, нуурын дэргэд ойрхон байрлахгүй байхыг зөвлөж байна. Мөн уулын ам, жалга, гуу, нам доор газарт хашаа хороогоо барихгүй байх, үерлэсэн гол мөрний усанд орох, загасчлах, малаа шахаж оруулахгүй байх, хашаа хороогоо хамгаалсан далан, шуудууг татах зэргээр үер усны аюулаас урьдчилсан сэргийлэхийг ард иргэдэд анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …