“Соната 7” авто машинийг нийтэд үзүүллээ

Солонгосын Хьюндэй Кар компани 1985 онд анх удаагаа Соната загварын суудлын хөнгөн тэрэгний  анхны загварыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байсан бол өнөөдөр түүний 7 дах үе болсон шинэ Соната машинаа нийтэд үзүүллээ.

   2011 оноос эхлэн 3 жилийн турш 450 тэрбум вон зарцуулан бүтээсэн  орчин үеийн шинэ загварын Соната машин нь өмнөх загваруудаасаа хэмжээгээрээ арай ихэссэн төдийгүй хамгийн бага буюу  100 литр тутам 12,1 литр газ зарцуулдаг, 168 морины хүчтэй мотортой, 4 метр 855 см  урт, 1 метр 865 см өргөн, 1 метр 475 см өндөр бүтээгджээ.

   Загвараасаа шалтгаалан 22 сая 550 мянган воноос, 23 сая 950 мянган воноор үнэлэгдэх шинэ загварын Соната машинийг энэ оны төгсгөл гэхэд дэлхий дахинаа 230 мянган ширхэг, ирэх 2015 онд 340 мянган ширхгийг худалдаалах болно гэж өнөөдөр уг машинийг танилцуулсан Хьюндэй Кар компани мэдэгдлээ.

 

image

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …