Маргааш “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлнэ

baingiin horoooooБaйгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш 14:00 цагт Төрийн ордны “А” танхимд зохион байгуулна. 

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээх юм. Мөн “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд” сэдвээр Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах, “Ус хэмнэлт ба технологийн асуудал” сэдвээр “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандорж, “Ус хангамж ба тогтвортой хөгжил” сэдвээр Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт энэ салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцоно.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …