Энэ онд Улаанбаатар хотод таксины зориулалтаар 5 зогсоол шинээр байгуулах юм. Нэг таксийн зогсоолд 3-5 такси зогсох боломжтой байхаар төлөвлөж байгаа бөгөөд ХУД-ийн Жаргалант үйлчилгээний төвийн хойд талд, Баянгол дүүрэг Бичил хорооллын аркны баруун урд, хотын төв рүү чиглэлд, Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн автобусны буудлын зогсоолын ард талбайд, Хар хорин захын урд , Баянзүрх дүүрэгт Сандэй Плазагаас хотын төв рүү чиглэлд тус тус зогсоол хийхээр ажлын зураг гаргажээ.
Таксийн зогсоолын ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан байна. Зогсоол байгуулах ажил 4 сараас эхлэх юм. Мөн энэ онд шинээр 9 байршилд нийтийн тээврийн автобусны зориулалттай талбай гаргахаар газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. Автобусны зогсоолуудын байршлыг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.