Нийслэл хотын замаар ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл хүнд даацын авто машин зорчихгүй нь. Учир нь жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглодог.
Энэ үед газрын хөрсний гэсэлт хөлдөлтийн улмаас авто зам эвдэрч гэмтэх магадлал өндөрсдөг бөгөөд дээрх хугацаанд нийслэл хотод зорчих тээврийн хэрэгслийн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2 тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй бол 24 тн-оос хэтрэхгүй байхаар заасан билээ.
Иймд ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглож байгааг Нийслэлийн авто замын газраас анхаарууллаа.