П.Цагааныг ЮНЕСКО урьжээ

tsagaan_small_0Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд захидал илгээж, хамтран ажиллах урилга ирүүлжээ.

Уг урилгад “П.Цагаан таныг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэнгийн (Institude for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн гишүүнээр 2014-2017 онд ажиллахыг урьж байна” гэсэн байна. ЮНЕСКО-гийн нэр хүндтэй энэхүү албанд Монгол Улсын төлөөлөл ажиллах нь тус байгууллагын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдгийг тус урилгад дурьджээ.

П.Цагаан нь мөн профессор Швабын үүсгэн байгуулсан Дэлхийн Эдийн засгийн Чуулга уулзалтын (World Economic Forum) Хариуцлагатай уул уурхайн зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай юм.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …