Өчигдөр Солонгос улсын Күсан хотод гарсан нэгэн хэрэг иргэдийг ихээхэн цочроож байна.
Дунд сургуулийн 15 настай нэгэн охин, 19 настай нэгэн хөвгүүнтэй сүүлийн 2 жилийн турш үерхэж байсан байна. Тэд харилцан тохиролцсоны дагуу 2 удаа бэлгийн харилцаанд орсон байсан бөгөөд өнгөрсөн 22-ны өдөр охины аав, ээж энэ тухай охиныхоо гар утсанд ирсэн мессежүүдээс мэдэж тэр даруй лавлан асуужээ.
Охин нь энэ үед аав, ээжээсээ ихэд айн намайг хүчирхийлсэн гэж хэлснээр аав, ээж 2 нь учрыг лавлахаар найз хөвгүүнийг нь дуудуулж, тэр оройноо цагийн ажил хийж байсан хоолны гарын гадаа очсон байна. Найз залууг ажлаасаа гарч ирсэн даруй ихэд уурласан охины ээж уг залууг заамдан авч хацрыг нь алгадан загнаж эхэлсэн бол аав нь түүний нуруу руу бэлдэж очсон хүйтэн мэс хэрэглэн хутгалсан бөгөөд тэднээс зугатаасан залуу ердөө 250 метр зайд очоод газар унаж тэр дороо нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Охины аав Пак (49) яг л кинонд гардаг шигээр охиныгоо хүчирхийлсэн залууг өөрийн гараар амь насыг нь хөнөөсөн бол өнөөдрийн байдлаар охин нь хүчирхийлүүлсэн бус харин үүнийг өөрөө эхэлж санаачилсан тухай баримтууд , тэдний хоорондоо бичилцэж байсан олон тооны мессежүүдээр батлагдаж эхэлжээ.
Мөн уг охин нас бага хэдий ч насанд хүрсэн эмэгтэй хүний үйлдлүүдийг хийж найз залуугаасаа мөнгө нэхэж, хэрвээ өгөхгүй бол ээж, аавдаа хэлнэ хэмээн айлган сүрдүүлж байсан мессежүүдийг илгээж байсан энэхүү хэргийг цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
эх сурвалж: mglradio.com