Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр 1000 оюутны дотуур байрны ажлын явцтай 14:00 цагт танилцахаар болжээ.
Арслантай гүүрний хажууд барьж буй есөн давхар хоёр байрны гадна талын фасад, сантехникийн ажлууд нь одоогор дуусчээ. Энэхүү барилгын ажлын санхүүжилтийн нэг тэрбум төгрөг Сангийн яаман дээр гацчихаад байгаа юм.
Хэрвээ санхүүжилтээс шалтгаалж хугацаа алдахгүй бол байрыг ирэх наймдугаар сардаа багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.