Дөрөв дүгээр сараас газар өмчлүүлнэ

1372136469_otdyh-sibinyГазар өмчлөх хүсэлтэй иргэдийн саналыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба цахимаар хүлээн авах бэлтгэлийг хангаж буй аж. Албаныхны тайлбараар ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг дээрх байдлаар хүлээн авах юм байна. Хүсэлтийг хүлээн авсны дараа сугалаагаар газрыг нь өмчлүүлэх аж.

Харин газар өмчилж авахыг хүссэн иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өөрийн биеэр очих шаардлагагүй, нийслэлийн Өмчийн харилцааны газрын (www.umch.ub.gov.mn) цахим хуудсанд хандах юм байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас өнгөрсөн онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршлын 15309 га бүхий газрыг иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр 164620 орчим иргэн шинээр газар өмчлөх эрх үүсчээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …