Унгарын нийслэл Будапешт хотоор урсах Дунай мөрөн дээгүүр гүүр тавих барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байсан ажилчид тавдугаар зууны үеийн “Хүн” гүрний язгууртны бололтой бунхан олсон байна. Их сургуулийн түүхийн судалгааны багийхны үзэж буйгаар бунхан доторх булшны хөшөө, байр байдлыг харвал “Хүн” гүрний их хаан Атиллагийн бунхан байж магадгүй гэнэ. Будапешт хотын “Lorand Eцtvцs” их сургуулийн түүхч “Энэ бол үнэхээр итгэхийн аргагүй хэрэг. Бид бунхнаас “Хүн” гүрний үед хэрэглэж байсан маш олон тооны зэр зэвсэг, эд өлгийн зүйлс, морины араг яс олсон. Энэ дунд солирын төмрөөр хийсэн том илд буйг домогт Атилла хааных хэмээн тамааглаж байна. Гэхдээ үүнийг батлахын тулд цаашид судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Хэдийгээр бунхан Атилла хааных биш байлаа ч “Хүн” гүрний үеийн хүмүүсийн гарал угсаа, бие физиологийн онцлог зэргийг судалж тогтоох ач холбогдолтой үнэлэшгүй олдвор аж.
“Бурхны ташуур” гэгддэг Атилла хаан манай эрний 434-453 онд Төв Азийн нүүдэлчин түмний “Хүн” их гүрнийг захирч байсан юм.
Эх сурвалж: news.mn