Хүний наймаатай тэмцэхээр төрийн бус байгууллагууд нэгдлээ

hunii naimaa-1“Хүний наймаатай тэмцэх” төрийн бус байгууллагуудын сүлжээнээс өчигдөр мэдээлэл хийлээ. Сүлжээний зорилго нь орчин үеийн боолчлол болох хүний наймааны үр дүнтэй тэмцэх төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэн, дэмжин ажиллах ажээ.

“ Хүний наймааны эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээ” нь өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагджээ.Сүлжээг Европын холбооны санхүүлжилтээр хүний аюулгүй байдлын судалгааны төв, Каритас Чех байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “ Хүний наймаатай тэмцэх иргэний нийгмийг бэхжүүлэх нь” гэсэн төслийн хүрээнд санаачлан байгуулжээ.

Сүлжээтэй хамтран ажилласнаар хүний наймааны эсрэг үйл ажиллагааны хүч, нөлөө үр дүн нэмэгдэх, давхардлыг арилгаж уялдаа холбоо сайжируулж төрийн бус байгууллагууд мэдээлэл, туршлагаа солилцон нэгтгэж хүний наймааны эсрэг эрчимтэй хариу үйлдэл хийхэд хамтран ажиллах боломжтой болох ажээ.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …