Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

ner devshigchid Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намаасаа мандат аваад буй нэр дэвшигчид өнөөдөр эрүүл мэндийн үзлэгт орсон байна. АН-аас нэр дэвшигч одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар өнөөдөр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ба мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтгүй, эрүүл байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчлөлгүй байхаар хуульчилсан байдаг аж.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …