Эрдэнэт үйлдвэрийг онц чухал объектын жагсаалтад оруулжээ

4nnullnp0rmkd3vp2mo0haps56Халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгадаг. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар цагдаагийн төсөвт, гэрээт, түр хамгаалалтад байх объектуудын жагсаалтыг шинэчлэн баталлаа. Энэ тогтоол гарснаарЗасгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр тогтоол хүчингүй болж байна.

МҮОНТВ, Радиогийн төв байр, радио телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв, МОНЦАМЭ агентлаг, Монголын хөрөнгийн бирж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Алтан-Өлгий дэх оршуулгын газрыг жагсаалтаас хасчээ. Эдгээр объект гэрээт хамгаалалтын байгууллагын хамгаалалтад байж, зөрчил гарсан тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой гэж үзжээ.

Харин дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байсан Уулынбаяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр,тэсэрчдэлбэрэх бодисын агуулах;“Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийг цагдаагийн гэрээт хамгаалалтад байлгахаар оруулжээ. Цагдаагийн гэрээт хамгаалалтад одоогоор 2 байгууллагын 215 алба хаагч түр гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа ба эдгээр обьектыг нэмснээр төсөвт нэмэлт зардал гаргахгүй юм.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …