Төр бизнестэй хутгалдаж, зах зээлийн цэвэр өрсөлдөөнийг хаахад саад болохгүй

бТөрийн өмчийн хорооноос гаргасан тайлангаар Монгол Улсад Төрийн өмчийн болон Төрийн өмчийн оролцоотой 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 46 нь алдагдалтай ажиллаж байсан байна. Зарим компани байгуулагдсанаасаа хойш алдагдалтай ажилласан бол зарим компани өргөтгөл, шинэчлэлтэй холбоотойгоор алдагдал хүлээжээ. Хэдийгээр 2012-2016 онд хувьчлах Төрийн өмчийн жагсаалт батлагдсан боловч үүнийг илүү үр ашигтай байдлаар зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Төрийн өмчийн хорооны дарга илэрхийллээ.

Судалгаагаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчит компаниудаас 19-ийг нь хувьчлах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Урьдчилсан судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн онцлогт тохирсон байдлаар компаниудыг гурав ангилж, 62 компанийг жагсаалтад хамруулсан байна. Эдгээр компаниас 40 нь нийгмийн хариуцлага болон салбарын бодлогыг хэрэгжүүлэгч ангилалд багтаж байгаа бол 20 компани салбарын бодлогыг хэрэгжүүлэгч, ашгийн төлөө гэсэн ангилалд хамаарахаар байна.

Үлдсэн хоёр компанийг цэвэр ашгийн төлөө гэсэн ангилалд хамааруулж байгааг Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан боловсруулсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа юм. Ингэснээр төр бизнестэй хутгалдаж, зах зээлийн цэвэр өрсөлдөөнийг хаахад саад болохгүй байх боломжтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс үзэж байна.

Ugluu-logo17221

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …