Ванга эмээ харь гаригийнхний талаар чухам юу өгүүлсэн бэ?

1187000299_vangaБолгарын алдарт зөнч Ванга харь гаригийнхний талаар ингэж өгүүлсэн байна . Тvvнтэй дотно байсан хvмvvс өнөө ч тvvний тухай сонин содон тvvх өгvvлдэг.  Алс холын харь гарагийнхантай харилцаа тогтоох талаар цөөнгvй зөгнөл хэлснийг нь Красимира Стоянова доорхийн адил асуулт, хариулт хэлбэрээр тэмдэглэн vлдээсэн байна.

-Хvн төрөлхтөн өөр гарагийн соёл иргэншилтэй холбогдох уу?
-Холбогдоно. Хоёр зуун жилийн дотор.
-Харь гарагийн хөлөг дэлхийд айлчилдаг нь vнэн vv?
-Vнэн.
-Тэд хаанаас ирдэг вэ?
-Оршин суугчид нь вамфим гэдэг хэлээр ярьдаг гарагаас ирдэг. Дэлхийгээс хоёр гарагийн цаана бий. Тэд онцгой vйл явдалд бэлтгэж байгаа гэх боловч чухам юу гэдгийг нь надад хэлээгvй.

Болгарын сонин хэвлэлд харь гарагийнхны дэлхий дахинд зэхсэн vйл явдал хэзээ болохыг хvртэл бичсэн байна. Гэсэн ч өнөөг хvртэл тэр явдал болоогvй билээ. Дээрх ярианаас хэдэн долоо хоногийн дараа Ванга дотны хvмvvсийнхээ нэг, сэтгvvлч Бояка Цветковатай ийнхvv ярилцжээ.

Ванга:
-Харь гарагийнхны тухай миний яриаг санаж байна уу?
Бояка:
-Санаж байна Гэхдээ тэд ирээгvй шvv дээ.
Ванга:
-Vгvй дээ, ирсэн. Тэд урьд шөнө манай гэрийн vvдэнд зогсож байсан. Сайхан хэлбэр, төрхтэй юм билээ.
Бояка:
-Та айгаагvй юу?
Ванга:
-Яагаад айх ёстой гэж? Харин ч сайхан ярилцаад салсан.
Бояка:
-Танаас өөр хvн тэднийг хараагvй юу?
Ванга:
-Надтай л уулзах гэж ирсэн юм чинь тэднийг надаас өөр хэн харахав. Витка (Вангагийн асрагч) л харсан байж магадгvй.

Харамсалтай нь, Бояка харь гарагийн гийчдийн талаар илvv ихийг асууж чадаагvй аж. Харь гарагийнхны тухай зєгнєлєєс гадна Ванга өөд болохынхоо өмнө олныг шуугиулсан бас нэгэн зvйл зөгнөсөн нь Оросын тухай юм. Тvvнийхээр Орос Улс XXI зууны эхний хагаст хvчирхэгжиж, дэлхийн гvрэн болох бөгөөд Европын олон улс, тэр дундаа Болгар шинэ Оросын бvрэлдэхvvнд багтах аж. Мөн халдварт олон шинэ өвчин хvн төрөлхтнийг ниргэнэ, 2010 онд дэлхийн III дайн Хиндvстан буюу Энэтхэгийн нутагт болох vйл явдлаас болж дэгдэнэ зэрэг олон зөгнөл vлдээсэн ч дээрх дурдсан харь гарагийнхны айлчлал буюу онцгой явдал дэлхийн хувь заяаг бvхлээр нь өөрчилнө гэжээ.

Ванга өөрийнх нь зөн билгийг 10 настай хараагvй франц охин өвлөнө гэж зөгнөсөн бөгөөд одоогоор тодроогvй шинэ Ванга л харь гарагийнхны дэлхийд зэхсэн бvхнийг, Ванга болон сайхан төрхтэй харийн гийчдийн юу ярьсныг тайлж мэднэ.

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …