Тараг идвэл батганд дарлуулахгүй

тарагЭлдэв хольцгүй цэвэр тараг идвэл маш богино хугацаанд батганаасаа ангижирч болно гэдгийг гоо сайханчид өгүүлэв. Судалгааны ажлуудыг хэд хэдэн улс, орны эрдэмтэд явуулсан бөгөөд тараг арьсанд нааштай нөлөөлөл үзүүлж, түүний байр байдлыг сайжруулдаг нь тодорхой болжээ. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд сүүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүн болох аарц, тараг, ааруул зэрэг нь арьсны гадаргууд маш сайн нөлөөлөл үзүүлдэг болохыг олж мэджээ.

Тэдний явуулсан судалгааны ажилд арьсны асуудалтай 56 хүн оролцсон гэнэ. Тэдгээр хүмүүс өдөр бүр исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байв. Тэдгээр бүтээгдэхүүнд лактобацилл их хэмжээгээр агуулагдаж байсан аж.

Судалгааны ажил 12 долоон хоног үргэлжилжээ. Дараа нь тэдэнд үзлэг хийтэл арьсны тослогжилт багасч, арьс нь илүү өнгөлөг болсон нь тогтоогдов. Цэвэр тарганд ходоод гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулж байдаг лактобациллууд агуулагддаг тул ийм үр дүн гарсан гэж солонгос эрдэмтэд үзэв. Эдгээр бациллууд хорт нянгуудад үржих ямар ч боломж олгодоггүй байна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …