Залуус “Хүүхдийн паркаа аваръя” гэх хөдөлгөөн өрнүүлж, Б.Наранхүү гишүүнийг уриад ч амжилт олоогүй бөгөөд Б.Наранхүү газраа дэмий байлгах хэрэггүй гэж шийдсэн бололтой. Тус сайтад дурьдсан мэдээлэлд “2014 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хоёр тал гэрээнд гарын үсэг зурлаа. Никкэн Сэккэй группийг төлөөлөн Мицоу Накамура, “Мон-Уран” компанийг төлөөлөн Б.Наранхүү, Б.Оюунчимэг нар гарын үсэг зурлаа. Энэ бол Улаанбаатар хотод босч байгаа хамгийн анхны 300 метр өндөр, 68 давхар цамхаг юм. Хүүхдийн паркийн 110 ам.метр талбайг эзэлсэн энэ цамхаг нь газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор баригдана. Энэ цамхаг дотор орон сууц, таван одтой зочид буудал, оффис, худалдааны төв зэргийг дэлхийн стандартад нийцсэн байхаар шилдэг менежменттэй багийнхан хийж гүйцэтгэнэ. Барилгын ажил 2014 онд эхлэн 2018 оны арванхоёрдугаар сард дуусна” хэмээн бичжээ.
Б.Наранхүү гишүүн паркийн газар дээрээ 68 давхар цамхаг сүндэрлүүлэх нь
Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэх “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээлэл infomongolia.com сайтад гарчээ. “Монголд хамгийн өндөр гэгдэх 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо” гэсэн гарчигтай уг нийтлэлд дурьдсанаар энэхүү барилгын захиалгыг “Мон-Уран” компани өгсөн аж.
Нэг компанийн хувьд барилгын захиалга өгөх нь энгийн асуудал мэт боловч энэхүү баригдах газрынх нь байршил олны анхаарлыг татсан, маргаантай асуудлыг нэг учраас энэ удаад онцоллоо. Манай сонин хүүхэд залуучуудын тодотголтой барилга обьект, цэцэрлэгт хүрээлэн, кино театрын газар хэнд хэрхэн очсоныг цувралаар хүргэж байгаа энэ үед Хүүхдийн паркийн газарт энэхүү барилга баригдах нь гэж яригдаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Төрийн гэх тодотголтой ч хувьчлагдаж, худалдагдаад дуусч байгаа газруудын нэг болсон Хүүхдийн паркийн газрын хувь заяа ийнхүү шийдэгдэж байгаа бололтой.
Эх сурвалж: www.mminfo.mn